Бидний тухай

Бидний танилцуулга

Соёлжин Дэлгэрэх ХХК

2009 оноос бид Монголын сав баглаа боодлын салбарт өөрийн өнгө, үнэ цэнийг бий болгох, чанартай бүтээгдэхүүнээрээ дотоодын бизнесүүдийг хангах зорилготойгоор анхны үйлдвэрлэлээ эхлүүлж байлаа. Тэр цагаас хойш бид нэг л зүйлийг хатуу баримталсаар ирсэн — чанар, тасралтгүй хөгжил, хэрэглэгчийн итгэл.

Өнгөрсөн олон жилийн хугацаанд бид бүх төрлийн сав баглаа боодол, гялгар уутны хэвлэл, захиалгын үйлдвэрлэлийг тогтмол сайжруулж, төрөлжүүлэн, Монголын томоохон компаниудын хэдэн арваар нь итгэмжлэгдсэн бэлтгэн нийлүүлэгч болох хүртлээ өсөн дэвжсэн. Бидний бүтээгдэхүүн зөвхөн нэг бүтээгдэхүүн биш, харин харилцагчдын бизнесийн нэр хүнд, чанарын илэрхийлэл байх ёстой гэж бид итгэдэг.

Манай үйлдвэр БНХАУ-ын технологи, туршлагатай хамтарч ажилладаг бөгөөд уут хэвлэл, сав баглаа боодлын үйлдвэрлэлээрээ урд хөршид байрлах түнш байгууллагуудтай найдвартай сүлжээ бий болгосон. Үүний ачаар бид үйлчлүүлэгч бүртээ түргэн шуурхай, баталгаатай, олон төрлийн сонголттой бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой болсон юм.

Өнөөдөр “Соёлжин Дэлгэрэх ХХК” нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар бус, харин олон жилийн турш итгэл дээр байгуулагдсан үнэ цэнтэй хамтын ажиллагааны нэгэн эх сурвалж болжээ. Бид хамтран ажилладаг байгууллага бүрийнхээ амжилтад хувь нэмэр оруулахыг зорьж, үйлдвэрлэлээ орчин үеийн технологиор шинэчилж, бүтээгдэхүүний чанараа тасралтгүй сайжруулсаар байна.

Бид маргаашийг өөдрөгөөр харж, өмнө нь эхлүүлсэн аянаа улам өргөжүүлэн, Монголын сав баглаа боодлын салбарын тэргүүлэх үйлдвэрлэгч байх зорилгоо баримталсаар байх болно.

Чанар бол бидний бахархал
Итгэл бол бидний оршихуй
Харилцагч бол бидний амжилт

ЭРХЭМ ЗОРИЛГО

Харилцагч бүрт хэрэгцээнд нь нийцсэн чанартай, уян хатан, найдвартай сав баглаа боодлын шийдлийг түргэн шуурхай хүргэх
Байгууллага, брэнд бүрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Хамтын ажиллагаанд тулгуурласан итгэлцэлтэй урт хугацааны харилцааг бий болгох
Хүрээлэн буй орчинд ээлтэй, инновацлаг үйлдвэрлэлийг хөгжүүлэх

1100
Ажил гүйцэтгэсэн
500000
Хэрэглэгчид
120
Харилцагчид
1900
Love Us
Хамгийн бага захиалгын тоо байхгүй

Бидэнтэй хамтран ажилласнаар та ямар ч хамгийн бага захиалгын тоонд баригдах шаардлагагүй. Хэрэгцээт хэмжээ, хүссэн тоо ширхэгээрээ шууд захиалга өгөх боломжтой бөгөөд энэ нь танд илүү уян хатан, амар тайван сонголтыг бий болгоно.

Өвөрмөц, таны хүссэн загварын хайрцагт шуурхай үнийн санал

Та өөрийн хүссэн загвараа сонгож, хэмжээгээ тодорхойлоход л хангалттай. Бид танд төрлийн сав баглаа боодлын шуурхай үнийн санал–ыг бэлэн болгож өгнө. Цаг хэмнэнэ, шийдэл шууд гарна.

Ажлын 10-20 хоногт багтаан хурдан гүйцэтгэнэ

Бид таны захиалгыг хамгийн богино хугацаанд, чанарын шаардлага бүрийг хангасан байдлаар үйлдвэрлэдэг. Стандарт нөхцөлд ажил эхэлснээс хойш ажлын 10 хоногийн дотор таны бүтээгдэхүүнийг бэлэн болгож хүргэнэ.

Бид юу хийж чаддаг вэ?

Бид бүх төрлийн сав баглаа боодлын захиалгат хэвлэл, үйлдвэрлэлээр дараах үйлчилгээг бүрэн үзүүлдэг:

Бүх төрлийн гялгар уут үйлдвэрлэл
90%
Картон, цаасан хайрцагны үйлдвэрлэл
85%
Захиалгат хэвлэл
95%
Бүх төрлийн сав баглаа боодол
98%