Цаасан уут уу, эсвэл гялгар уут уу?

Бизнес эрхлэгч танд бүтээгдэхүүний сав баглаа боодлын тухайд хамгийн түрүүнд гарч ирдэг асуулт бол энэ. Байгаль орчны талаарх ойлголт, мэдлэг нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн ихэнх нь “цаасан уут гялгар уутаас илүү” гэж үздэг болсон. Гэхдээ шийдвэр гаргахаасаа өмнө та тогтвортой байдал, хэрэглэгчийн сонголт, өртөг зардлын тэнцвэрийг сайтар бодолцох хэрэгтэй. Тиймээс аль нь таны бизнесэд илүү тохирохыг хамтдаа харцгаая!


Эхнийх нь – Амьдралын мөчлөг!

Цаасан ба гялгар уутны аль алиных нь “амьдралын мөчлөг” нь түүхий эдийн үйлдвэрлэлээс эхэлдэг.

Үйлдвэрлэлийн хувьд гялгар уут давуу

Яагаад гэж үү?

  • Гялгар уутны үйлдвэрлэл илүү бага эрчим хүч зарцуулдаг
  • Байгаль орчинд шууд үзүүлэх нөлөө нь бага

Харин цаасан уут нь модны целлюлозоор хийгддэг тул үйлдвэрлэл нь ус, эрчим хүч их шаарддаг. Цаасан үйлдвэрүүд их хэмжээний ус ашиглаж нойтон үйрмэг бэлтгэж, дараа нь түүнийг хатаах, шахахад асар их энерги зарцуулдаг.

Тиймээс гялгар уут нь газрын тос болон байгалийн хийнээс үйлдвэрлэгддэг ч үйлдвэрлэл дэх хүлэмжийн хий, энергийн зарцуулалт цаасан уутаас бага байдаг.

Тээвэрлэлтийн хувьд ч гялгар уут түрүүлдэг

Цаасан уут нь гялгар уутаас хамаагүй хүнд тул ижил хэмжээний бүтээгдэхүүн тээвэрлэхэд олон ачааны машин шаардлагатай болно. Энэ нь тээврийн үеийн ялгарлыг нэмэгдүүлнэ.


Хэрэглэгчийн сонголт ба хэрэглээний онцлог

Цаасан болон гялгар уут нь өөр өөр хэрэглэгчийн хэрэгцээг хангадаг.

Цаасан уут

Давуу тал:

  • Хатуу, босоо зогсдог
  • Ус, гол мөрөнд унасан ч амьтдад хор нөлөө багатай
  • Загвар, брэндинг хийхэд тохиромжтой
  • Байгальд ээлтэй гэсэн дүр төрх бий болгодог

Сул тал:

  • Ус, чийгэнд амархан нордог
  • Давтан ашиглах боломж хязгаарлагдмал

Гялгар уут

Давуу тал:

  • Маш бат бөх, амархан урагдахгүй
  • Ус чийгэнд тэсвэртэй
  • Олон төрлийн бүтээгдэхүүнд тохиромжтой

Сул тал:

  • Байгаль орчинд үзүүлэх хор нөлөө их
  • Зарим бүс нутгуудад хэрэглээг нь хязгаарлаж эхэлсэн

Цаасан уут хэдэн төрөл байдаг вэ?

Цаасан уут нь олон төрөлтэй бөгөөд бараг бүх нь био задардаг. Төрөл бүр нь тодорхой зориулалттай бөгөөд ашиглалтын хугацааг нэмэгдүүлдэг.

Түгээмэл төрлүүд:

Shopping bags – Дэлгүүрийн цаасан уут

Загварлаг, брэндинг хийхэд тохиромжтой. Үнэтэй бараа, хувцасны дэлгүүрүүд өргөн ашигладаг.

Flat bags – Жигд хавтгай уут

Жимснээс эхлээд ном хүртэл олон төрлийн зүйл хийж болно.

Bakery bags – Талх нарийн боовны уут

Шилмэл (glassine) болон лавтай доторлогоотой тул бүтээгдэхүүний шинэлэг байдлыг хадгална.

Scotchban bags – Тос үл нэвтрэх уут

Тос ихтэй хүнсний бүтээгдэхүүнд тохиромжтой.

SOS bags – Takeaway хоолны уут

Шингэнд харьцангуй тэсвэртэй, багтаамж сайн. Ижил хэмжээтэй гялгар уутаас хоёр дахин их зүйл багтдаг.


Хэрэглэсний дараах байгальд үзүүлэх нөлөө

Цаасан уут хэрэглэх дараах байгаль орчны нөлөөллөөрөө тод ялгардаг.

Цаасан уут

  • Байгальд хурдан задарна
  • Хялбар дахин боловсруулах боломжтой
  • Зөв нөхцөлд хэдхэн долоо хоногт бүрэн задарч алга болдог
  • Дахин боловсруулсан цаас нь шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглагдана

Гялгар уут

  • Хог дээр 1000 жил ч задарч дуусахгүй
  • Задарсан ч бичил хуванцар болж үлдэнэ
  • Бичил хуванцарууд экологийн болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг

Өртөг ба хүртээмж

Цаасан уут

  • Үйлдвэрлэх өртөг өндөр
  • Тээвэрлэхэд хүнд, зай их эзэлнэ
  • Гэхдээ байгальд ээлтэй сонголтыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд илүү таалагддаг

Гялгар уут

  • Хямд өртөгтэй
  • Үйлдвэрлэлийн хувьд 70% бага энерги, 96% бага ус хэрэглэдэг
  • Хөнгөн тул логистик зардал бага
  • Гэвч байгаль орчны зохицуулалт, хэрэглэгчийн хандлагын өөрчлөлтөөс болж эрэлт буурч эхэлж байна

Тэгэхээр аль нь таны бизнесэд зөв вэ?

  • Үйлдвэрлэл, тээвэрлэлтийн хувьд гялгар уут давуу
  • Хэрэглэсний дараах байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөрөө цаасан уут илт давуу

Шийдвэр гаргахдаа:

  • Байгаль орчны бодлого
  • Хэрэглэгчдийн тань хандлага
  • Зардлын тэнцвэр
  • Брэндийн имидж

эдгээрийг хамтад нь бодолцох нь зөв.

Энэхүү нийтлэл танд шийдвэр гаргахад тусална гэж найдаж байна!